Rio Tinto group collaborates with UNESCO for long-term support of initiatives in education, science, and culture, emphasizing sustainable development and responsible mining in Mongolia; plans include establishing Mongolia’s first geopark

Sample article from our Government & Public Policy

December 4, 2023 (press release) –

Улаанбаатар хот, Монгол Улс – Уул уурхайн үндэстэн дамнасан Рио Тинто групп Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-той тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны түншлэлийн гэрээ байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр талууд соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монголын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих анхны төслөө танилцуулав. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага туршлага, нөөц бололцоогоо ашиглаж Монгол Улсад анхны геопарк байгуулах, улмаар геологийн шинжлэх ухааныг дэмжих юм.

Арга хэмжээний үеэр ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Профессор Шахбаз Хан, “Энэхүү хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжлийн төлөө нэгдсэн үнэт зүйлстэйгээр ажиллаж, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахдаа манай гараг дээрх хамгийн онцгой өв, эрдэнийг үеэс үед дамжуулан үлдээхэд хамтын хүчин чармайлт гаргаж буйг илэрхийлж байна. 

“ЮНЕСКО, Рио Тинто Монгол, Монгол Улсын Засгийн газар хамтран геологийн шинжлэх ухаан, геологийн үйл ажиллагааны чиглэлийн судалгааг дэмжих, нөөцийг олборлохдоо ёс зүйтэй, байгаль орчинд ээлтэй байх шинэ стандартыг бий болгох, геопарк байгуулах ажлыг дэмжих зорилгоор Олон улсын геологийн шинжлэх ухаан, Геопаркуудын хөтөлбөрт Монголын оролцоог хангах ажлыг эрчимжүүлнэ. 

“Гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа нь ЮНЕСКО болон Рио Тинто Монгол нь Монголын баялаг өв соёл, байгалийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад тууштай байгааг онцлон харуулж байна. Боловсролыг дэмжих, олон нийтийн оролцоо, технологийн дэвшлийг дэмжих санаачлагуудаар дамжуулан бид нөөцийг хариуцлагатайгаар ашиглах чиглэлд дэлхий даяар хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөө хөгжүүлэхийг эрмэлзэж байна” хэмээв.

Рио Тинто Монголын Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Рио Тинто компани ЮНЕСКО-той түншлэхээр болж буйд баяртай байна. Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад бид ямагт бэлэн байдаг. Бид хүн төрөлхтөнд нэн хэрэгтэй түүхий эдийг нийлүүлэх зорилт тавин ажиллахдаа Говийн бүстэй ижил алслагдмал, эмзэг экосистемд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс байгалийн нөөцийг хүний хэрэглээнд хөрвүүлэх их үйлсийг гүйцэлдүүлэхдээ өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үеийн үед өвлөгдөн үлдэх байгаль орчноо хадгалан хамгаалж, Монголын язгуур соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлахад хувь нэмэр оруулахыг эрмэлздэг билээ” гэсэн юм. 

Түншлэлийн хүрээнд Рио Тинто компани ЮНЕСКО-той гурван үндсэн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон:

  • Тогтвортой аялал жуулчлал: Монголын соёлын болон геологийн өвийг олон нийтэд таниулах замаар тогтвортой аялал жуулчлалын салбарыг дэмжинэ. Тогтвортой аялал жуулчлалыг дэмжсэнээр ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн өв болсон газруудыг хадгалан хамгаалж, менежментийг нь сайжруулах бөгөөд орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулна.
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт: Түншлэлийн хүрээнд талууд Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн менежментийн туршлагыг сайжруулах чиглэлд дэмжлэг үзүүлнэ.
  • Боловсролын чанар: Рио Тинтогийн боловсролын салбарт оруулсан бусад хөрөнгө оруулалтад тулгуурлан талууд чанартай, шударга, хүртээмжтэй Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын хөтөлбөрүүд боловсруулахад хамтран ажиллана. Монголын шинэ үеийн залууст техникийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх замаар тогтвортой өсөлтийг дэмжиж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Рио Тинто Монгол
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

rtmongolia@riotinto.com
+976 88033696



Category: Oyu Tolgoi

 

* All content is copyrighted by Industry Intelligence, or the original respective author or source. You may not recirculate, redistrubte or publish the analysis and presentation included in the service without Industry Intelligence's prior written consent. Please review our terms of use.

See our dashboard in action - schedule an demo
Jason Irving
Jason Irving
- SVP Enterprise Solutions -

We offer built-to-order government & public policy coverage for our clients. Contact us for a free consultation.

About Us

We deliver market news & information relevant to your business.

We monitor all your market drivers.

We aggregate, curate, filter and map your specific needs.

We deliver the right information to the right person at the right time.

Our Contacts

1990 S Bundy Dr. Suite #380,
Los Angeles, CA 90025

+1 (310) 553 0008

About Cookies On This Site

We collect data, including through use of cookies and similar technology ("cookies") that enchance the online experience. By clicking "I agree", you agree to our cookies, agree to bound by our Terms of Use, and acknowledge our Privacy Policy. For more information on our data practices and how to exercise your privacy rights, please see our Privacy Policy.